ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮД НЯРАЙН ШАРЛАЛТ ХЭМЖИГЧТЭЙ БОЛЛОО

Нийтэлсэн: Админ 2018-12-12 1:54:53

ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮД НЯРАЙН ШАРЛАЛТ ХЭМЖИГЧТЭЙ БОЛЛОО


Баянзүрх дүүргийн 27 өрхийн эрүүл мэндийн төвд өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар нярайн шарлалт хэмжигч, ургийн зүрхний цохилт, хөдөлгөөн хэмжих аппарат, шарлагын аппаратыг  гардуулан өглөө.

Нийслэлийн Баянзүрх дүүрэг хамгийн олон хүн амтай буюу 347 мянган хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг юм. 27 өрхийн эмнэлэг тус бүрт 5 сая 390 мянган төгрөгийн төсөвт өртөгтэй нийт 145 сая 340 мянган төгрөгийн 81 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. 

 Өрхийн эмнэлгүүд нярайн шарлалт хэмжигчтэй боллоо

Өрхийн эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай байсан нярайн шарлалт хэмжигч, ургийн зүрхний цохилт, хөдөлгөөн хэмжих аппараттай болсноор тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, жирэмсэн эх, төрсөн нярайн эмгэгийг эрт оношлох, эмнэлгийн тусламж иргэдэд илүү ойр, чирэгдэлгүй болж байгааг албаныхан онцоллоо.

 Өрхийн эмнэлгүүд нярайн шарлалт хэмжигчтэй боллоо

Мөн УВЧ буюу шарлагын аппаратаар үйлчлэх ачаалал буурч, иргэд гэртээ ойр физик эмчилгээ авах боломж бүрдэж байгаа юм.

2019 онд Сүхбаатар дүүргийн өрхийн эмнэлгүүдийг тоног төхөөрөмжөөр хангах зорилт тавьж байгаа талаар салбарын сайд нь дуулгалаа.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх