"ЭКО АЛТАН ЗААМАР" КОМПАНИЙН АШИГЛАЛТЫН ДӨРВӨН ЛИЦЕНЗИЙГ ЦУЦЛАХААР БОЛЛОО

Нийтэлсэн: Админ 2019-03-15 5:18:49

“ЭКО АЛТАН ЗААМАР” КОМПАНИЙН АШИГЛАЛТЫН ДӨРВӨН ЛИЦЕНЗИЙГ ЦУЦЛАХААР БОЛЛОО


Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” компанийн ашиглалтын дөрвөн лицензийг цуцлахаар боллоо.

 

Тодруулбал, өнгөрсөн сарын 28-ны өдөр тус уурхайд нуранги болж, дөрвөн хүний амь нас эрсэдсэн хэрэг гарсан юм. Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Эко Алтан Заамар” компанийн тухай үйл ажиллагааны дүгнэлт гаргаад өгчихвөл ашиглалтын зөвшөөрлийг цуцлахад бэлэн байгаа гэдгийг Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр мэдэгдлээ.

Тэрбээр “Мэргэжлийн инженерүүдийн үгийг сонсохгүй дархан эрхтэй эздүүдийн гайгаар дөрвөн хүний амь нас эрсэдлээ. Зөвхөн олзны хойноос гүйсэн дарга нараас уг явдал гарсан нь харамсалтай байна. Эрдэнэт хүний амь насыг аж ахуйн нэгжүүд хариуцах ёстой. Яамны зүгээс тусгай зөвшөөрлүүдийг бүгдийг нь цуцална” гэсэн юм. Түүнчлэн уурхайн осолтой холбогдуулан цагдаагийн байгууллагаас “Эко Алтан Заамар” компанийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар мэдээлэл бий.


Б.Гэгээ

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх