Шинобү Ц.Амарбаясгалан Тайландын Тоедсак Синам нарын тулаан Монгол бөхийн өргөөнд болно

Нийтэлсэн: Админ 2019-05-03 10:02:32

Мэргэжлийн кикбокс, мутайбоксын дэлхийн аварга, "Хар салхи" хочит Шинобү Ц.Амарбаясгалан маань мэргэжлийн рингэн дэх 83 дахь тулаанаа хийх гэж байна. Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь Тайландын Тоедсак Синам бөгөөд хоёр тулаанч Монгол бөхийн өргөөнд гурван минутаар найман раунд хүч үзэх юм. Тулааны спорт сонирхогчдын хүсэн хүлээсэн "Shinobu fighting-2019" тэмцээн тавдугаар сарын 20-нд болохоор товлогдсон байна. Энэ өдөр мэргэжлийн рингэнд 12 ялж, ганцхан ялагдал амссан манай Б.Алтандөлгөөний Тайландын тамирчинтай хийх тулаан бас анхаарал татах нь тодорхой. Үүнээс гадна Сүхмягмар-Гантулга, Б.Мэндбаяр-Энх-Эрдэнэ, Э.Ганзориг-Х.Төрбаяр, Мөнх-Од-Төгсдэлгэр, Хишигбаяр-Сайханбилэг, А.Номин-Б.Уранзаяатай тулалдана.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх