Ө.Батзул Дэлхийн чансааны гуравт бичигдэв

Нийтэлсэн: Админ 2019-05-03 12:57:16

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн сард болсон тив тивүүдийн аварга шалгаруулах тэмцээний дараа дэлхийн чансааны оноог шинэчлэн гаргажээ. Эрэгтэйчүүдийн 97 кг-д БНХАУ-ын Шиань хотод болсон Азийн АШТ-д мөнгөн медаль хүртсэн ОУХМ Өлзийсайханы Батзул 44 оноогоор жиндээ гуравдугаар байрт бичигдсэн байна. Энэ жинд “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн гурван удаагийн аварга “Орос танк” Абдулрашид Садулаев 80 оноогоор тэргүүлж, түүний гол өрсөлдөгч "Рио-2016" олимпийн наадам болон дэлхийн хошой аварга АНУ-ын Кайл Снайдер 78 оноогоор хоёрт оржээ. Тэгвэл энэ сарын 24-25-нд болох Сассаригийн олон улсын тэмцээн, долдугаар сарын 12-14-нд болох Яшар Догугийн нэрэмжит олон улсын тэмцээнд дэлхийн чансааны оноо олгоно. Дээрх хоёр тэмцээний дараа дэлхийн чансааны оноог нэгтгэж есдүгээр сард Казахстаны Нур-Султан хотод болох ДАШТ-д жин тус бүрт эхний дөрвөн байр эзэлсэн тамирчин хэсгээ толгойлох юм.

 

Б.Жаргал

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх