Анаталягийн татамид Д.Сумъяа тэргүүтэй манай 15 бөх барилдана

Нийтэлсэн: Админ 2019-05-03 14:40:33

Туркийн нийслэл Анаталя хотод жүдо бөхийн их дуулга энэ амралтын өдрүүдэд болох бөгөөд 58 орны нийт 501 (эрэгтэй 208, эмэгтэй 203) тамирчин өрсөлдөхөө мэдүүлжээ. Манайхаас 15 бөх барилдах бөгөөд эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Л.Өнөболд, гавьяат тамирчин Д.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Ё.Басхүү, 73 кг-д Б.Батболд, 81 кг-д Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана, Д.Сандуйжав, -100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Б.Тэмүүлэн нар барилдана. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг, 52 кг-д Л.Сосорбарам, Б.Хорлоодой, 57 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, 63 кг-д Б.Ганхайч нар зодоглох юм байна.

 

Б.Жаргал

  • Зочин

    2022-09-06 | 20:31:03 Хариулах

    bunadisisj nsjjsjsisjsmizjzjjzjzz zumzsert

  • -->