НАЛАЙХЫН ЗАМЫГ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 15-НААС ХААНА

Нийтэлсэн: Админ 2019-03-15 5:16:35

НАЛАЙХЫН ЗАМЫГ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 15-НААС ХААНА


"Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Налайх чиглэлийн хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажлын бэлтгэлийг хангах, газар чөлөөлөлт, замын хөдөлгөөний зохион байгуулалт”-ын талаар сонсгол үргэлжилж байна.

Энэ үеэр Зам тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Налайхын авто замыг 20.9 км замын ажлыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хоёр урсгалтай дөрвөн эгнээ бүхий авто зам болгон шинэчлэхээр Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу 2019 оны нэгдүгээр сард эхлүүлж 11 сард дуусгахаар ажлын хэсэг ажиллаж байна.

Энд нийслэл Улаанбаатар хоттой хамтарч ажиллаж байна. Гэрээ нь Улаанбаатар хоттой хийгдэнэ" гэлээ. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Гачууртын уулзараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 метр замын шинэчлэлийн ажил олон жио яригдсан. Энэ ажлыг Нийслэл Улаанбаатар хот эхлүүоэхээр ажиллаж байна. Нэгдүгээр сарын 12-ны өдөр гүйцэтгэгч компанитай бид замын гүйцэтгэоийн гэрээг үзэглэсэн. 20.9 км замын трансыг чөлөөлөх ажил бүрэн хийгдсэн. Замын ажил дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлнэ. Дөрөвдүгээр сарын 15-ны өдхөөс замын ажлын аюулгүй байдлыг хангах, богоно хугацаанд хийж дуусгах, ашиглалтад өгөх хүрээнд үндсэн замын хөдөлгөөнийг хаана. Туслах замыг ашиглалтад оруулж ашиглаж эхэлнэ.

Хөдөлгөөний зохицуулалтыг зүүн өмнөд бүсийн буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгаас ирж байгаа болон Багахангай, Налайх дүүргийн суурьшлын бүсээс Улаанбаатарт ирж буцах бүх төрлийн ачааны автомашин болон наймаас дээш хүний суудалтай, автобус зорчигч тээврийн төв аймгийн замаар нийслэл хот руу нэвтрүүлэнэ. Энэ зохицуулалт дөрөвдүгээр сарын 15-наас эхэлнэ. Замын ажлыг 11дүгээр сарын 30-ны дотор дуусгаж өгөхөөр төвлөсөн" гэлээ. Замын ажилд 36.5 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөж, тусгасан байна.


Б.Гэгээ

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх