“Улаанбаатар смарт ХХК” нийт 1226 автобусыг камержуулжээ

Нийтэлсэн: Админ 2019-07-02 11:15:34

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, “Улаанбаатар смарт ХХК” хамтран нийслэл хотын хэмжээнд нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг 18 нэгж байгууллагын нийт 1226 автобусыг камержуулсан байна.

Энэ талаар өнөөдөр 11 цагаас Нийслэлийн цагдаагийн газарт энэхүү үйл ажиллагааны талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгөхөөр болсон байна.