32-ын тойргоос “Хангай” хотхоны уулзвар хүртэлх замыг хаана

Нийтэлсэн: Админ 2019-07-01 13:56:56

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх 100 айлын автозамыг энэ сарын 1-н буюу өнөөдрөөс эхлэн ирэх сарын 15-нийг хүртэл хаах талаар мэдээлэл хийлээ.


“100 айлын автозам нь 1.6 км урттай. Үүнийг 3.4 тэрбум төгрөгөөр засна. Учир нь зөвхөн автозам биш, замын доорх шугам сүлжээг тунелийн хэлбэрт оруулна. Үүнд хөрөнгө оруулалтын дийлэнх нь зарцуулагдана.

Автозам хаах тухайд энэ сарын 1-нээс 10-ний хооронд 32-ын тойргоос “Хангай” хотхоны уулзвар хүртэл хаана.

Энэ хугацаанд иргэд Хангай хотхоны зүүн талаас 100 айл руу нэвтрэх боломжтой.

Энэ сарын 17-ноос 28-ны хооронд “Хангай” хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн Ерөнхий газрын газар хүртэл хаана. Энэ хугацаанд иргэд Сэлбэ голын далангаар зорчино.

Долдугаар сарын 28-ноос ирэх сарын 15-ны хооронд 100 айлын уулзвараас УБЕГ-ын өмнөх зам хүртэл хаана. Энэ үед бусад чөлөөтэй замаар зорчино.

Өнгөрсөн жил шиг усархаг бороо өдөр бүр орохгүй бол авто замын засвар товолсон хугацаандаа дуусна. Ус зайлуулах хоолой, дугуйн зам, гэрэлтүүлэг, авто зогсоол гээд бүгдийг нь хийнэ. Дөрвөн байршилд төлбөртэй авто зогсоол байгуулна. Засварын ажлын хүрээнд тус бүс газарт үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийг нүүлгэн шилжүүлэхгүй. Харин гадаа байрладаг, орчны тоосжилт ихтэй иргэн, аж ахуйг Налайхын аж үйлдвэрийн парк руу нүүлгэх бодлого баримталж байна" гэлээ.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх