Үндэсний их баяр наадамд 2.9 тэрбум төгрөг зарцуулна

Нийтэлсэн: Админ 2019-05-10 16:40:28

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өнөөдөр болж, Зохион байгуулах хорооны салбар хороодын бүрэлдэхүүн, наадам зохион байгуулахад шаардагдах төсвийг хэлэлцлээ.

Тодруулбал, Үндэсний их баяр наадмын энэ жилийн нийт зардал 2.9 тэрбум төгрөг байхаар баталжээ. Үүний  400 сая орчим төгрөгийг нь баяр наадмын үйл ажиллагааны орлогоос гаргах юм байна. 

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийн сонгон шалгаруулалтад Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл шалгарч, наадмын Ерөнхий найруулагчаар ажиллахаар бэлтгэл ажилдаа оржээ.

Долдугаар сарын 11,12-нд болдог “Улаанбаатарын үдэш”-ээр “Чингис хаан” хамтлаг болон Баянмонгол чуулгын тоглолт болох аж.

.