Б.ТЭГШБАЯР АЗИЙН АВАРГАД АМАН ХҮЗҮҮДЭВ

Нийтэлсэн: Админ 2019-01-11 6:07:29

Б.ТЭГШБАЯР АЗИЙН АВАРГАД АМАН ХҮЗҮҮДЭВ


Индонезийн Жакарта хотод тойрог замын дугуйн уралдааны насанд хүрэгчдийн Азийн АШТ өчигдөр (01.10-нд) болжээ. Энэ тэмцээнд манай улсаас залуучуудын дэлхийн аварга Батсайханы Тэгшбаяр мөнгөн медаль хүртсэн байна. Тэрээр өнгөрсөн жилийн тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан бөгөөд удахгүй дэлхийн цом өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна.