Гари Рассель аргагүйн эрхэнд Н.Төгсцогттой тулалдахаар боллоо

Нийтэлсэн: Javkhlan 2019-11-04 16:46:00

Мэргэжлийн боксын “IBO” холбооны дэлхийн аварга, олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт АНУ-ын тамирчин Гари Рассельтай тулалдах нь тодорхой боллоо.  Бүх дэлхийн боксын зөвлөлийн (WBC) 57 дахь конгрессоос 57.2 кг-ын жингийн аварга АНУ-ын Гари Рассельд Н.Төгсцогттой заавал тулалдахыг үүрэг болгосон юм. Тэд уг нь тавдугаар сард тулалдах ёстой байсан ч Рассель (30-1, 18 КО) зөвшөөрөөгүй билээ. Дараа нь наймдугаар сард тулалдахгүй бол аваргын бүсийг нь хураан авна гэсэн ч Рассель тоогоогүй. Харин энэ удаад WBC холбооноос Гарид албан даалгавар өгсөний дүнд тулалдахаар болж байна. Гари Рассель нь мэргэжлийн боксын рингэнд 30 удаагийн халз тулаанд нэг удаа ялагдаж, 17-т нь хүнд цохилтоор ялсан, дэлхийн аваргын бүсийг гурван удаа хамгаалсан тамирчин юм.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх