Авто спортын 5 төрөлтийн уралдаан болно

Нийтэлсэн: Админ 2019-05-14 10:38:43

Монголын авто мастеруудын холбооноос зохион явуулдаг уралдаануудын нэг нь “BAJA MONGOLIA” уралдаан энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд болно. Нийт 50 километр замыг 3 удаа тойрч уралддаг энэхүү уралдаан UAZ, UTV, MOTO, SUV, ATV гэсэн таван төрөлтөөр болдог юм бөгөөд авто болоод мото спорт сонирхогч, үзэгч, хөгжөөн дэмжигчдийг нэгэн дор цуглуулдаг уламжлалт уралдаануудын юм.

Түүнчлэн ралли, кроссыг бодвол тамирчид нь өгөгдсөн цэгийн дагуу явж замаа урьдчилан үзээд уралддагаараа онцлогтой ажээ. Аймаг, сум дамжин хол зам туулж уралддаг раллиг үзэгч, фэнүүд нь дагаж явж үзэхэд хүндрэлтэй байдаг бол “BAJA150” тэмцээнийг гэр бүлээрээ агаар салхинд гарч амрангаа сонирхож, авто болоод мото спортын тамирчдаа дэргэдээс нь хөгжөөн дэмжих боломжтой юм. Уралдааны үеэр сэлбэг, техникийн холбогдолтой худалдаа, автомашиндаа үзлэг оношлогоогоо хийлгээд авах зэрэг цаг зав хэмнэсэн олон арга хэмжээ болно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх