Олон улсын уулын марафон уралдаан Монгол тамирчин мөнгөн медаль хүртлээ

Нийтэлсэн: Админ 2019-05-12 8:14:33

Эльбрус ууланд “Red Fox Elbrus Race-2019” олон улсын уулын марафон уралдаан болж, монгол тамирчин мөнгөн медаль хүртжээ.


Манай уулчин Д.Отгонхүү далайн төвшнөөс дээш 3750 метрийн өндөрт орших Бочкигоос 5642 метрийн өндөрт орших Эльбрус хүртэлх гараанд 3:01.32 цагийн амжилтаар хоёрдугаар байрт орсон юм.

Д.Отгонхүү хоёр жилийн өмнөх тус уралдаанд түрүүлж, өнгөрсөн жил хүрэл медаль хүртэж байв. Энэ жилийн тэмцээнд 168 уулчин уралдсан бөгөөд Аугаа эх орны ялалтын баярын хүрээнд жил бүр зохион байгуулдаг байна.

 

Б.Жаргал