Б.Халтарын нэрэмжит улс, аймгийн цолтой бөхийн барилдаан Д.Анар түрүүллээ

Нийтэлсэн: Админ 2019-05-12 8:12:20

Дундговь аймгийн Биеийн тамир, спортын хорооны зааланд өнөөдөр багш, дасгалжуулагч Б.Халтарын нэрэмжит улс, аймгийн цолтой үндэсний бөхийн барилдаан боллоо. Барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва, заан Б.Батмөнх, Б.Соронзонболд, харцага Б.Бат-Өлзий тэргүүтэй 64 бөх хүч үзсэнээс улсын начин Д.Анар түрүүлж, арслан Р.Пүрэвдагва үзүүрлэв.

Их шөвөгт заан Б.Батмөнх, начин Б.Серик нар шалгарсан байна. Үндэсний бөхтэй холбоотой мэдээ дуулгахад Монгол бөхийн өрөөнд сумын цолтнуудын барилдаан болоход Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат сумын заан Х.Очирхуяг түрүүлж, Баянхонгор аймгийн Жаргалант сумын заан Б.Совджамц үзүүрлэжээ.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх