Замын хөдөлгөөнийг А, В, С бүсчлэлд хуваахыг иргэд дэмжсэнгүй

Нийтэлсэн: Админ 2019-08-14 15:25:12

 

Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахаар энэ сарын 15-аас гурван бүсчлэлд хуваах талаар яригдаж байсан билээ.

Учир нь нийслэл хотод 530 гаруй мянган автомашин бүртгэлтэй байгаагаас 420 мянга орчим автомашин хөдөлгөөнд оролцдог байна. Мөн сар бүр импортоор 5000-8000 автомашин бүртгэгддэг. Эдгээрээс үүдэн нийслэлийн автозамын ачаалал өндөр байгаа тул ойрын жилүүдэд хотын зарим хэсэгт "0" зогсолт хийх магадлалтай болоод байгаа талаар Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр тайлбарлаж байлаа.

Тухайлбал, А бүс нь бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар, Шангри Ла-гаас Бага тойруу

В бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл.

С бүс нь дээр дурдсанаас гадуур хэсэг байх юм.

Тэгвэл хотын түгжрэлийг бууруулах зорилгоор A, B, C бүсчлэлд хуваах төслийн талаар иргэдийн дунд санал асуулга явуулахад иргэдийн 36 хувь нь дэмжиж, 64 хувь нь дэмжээгүй учраас уг шийдвэрийг тодорхой хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэжээ.

 

 

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх