Б.Пүрэвдагва: Хотын төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтыг нээлттэй мэдээлэх вэб сайттай болно

Нийтэлсэн: Админ 2026-06-16 18:00:29

"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна. 

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Пүрэвдагва хэлэхдээ, "Зургаадугаар сарын 25-наас Ulaanbaatar.mn сайтад шинэ платформ нээж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй санхүүжилт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцын талаарх бүх мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэхээр ажиллаж байна. 

Ингэснээр иргэд төсвийн зарцуулалт болон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн мэдээллийг ил тод, шуурхай авах боломжтой" гэв.