ДАРС УУЖ ХОРДЛОГОД ОРСОН ГУРВАН НАСТАЙ ХҮҮХДИЙН ЭЭЖИЙГ 300 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ

Нийтэлсэн: Админ 2019-01-03 8:46:14

ДАРС УУЖ ХОРДЛОГОД ОРСОН ГУРВАН НАСТАЙ ХҮҮХДИЙН ЭЭЖИЙГ 300 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ


Баянзүрх дүүргийн 22-р хороонд оршин суудаг Г, Л нар согтууруулах ундаа хэрэглэсэн байх үед гурван настай хүүхэд нь лонхонд байсан дарсыг ууж хордлогод орсон байна. Уг хэрэг 2018 оны арванхоёрдугаар сарын 30-ний өдөр болсон бөгөөд хордлогод орсон хүүхэд ухаан алдаж, шокны байдалтай ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлжээ. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээгээр хүүхдийн биеийн байдал тогтворжсон. Харин хүүхдийн ээж Л-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 9-т зааснаар 300 мянган төгрөгөөр торгож, хууль зүйн зөвлөгөө өгсөн гэв.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх