СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд халтиргаа гулгаа үүсжээ

Нийтэлсэн: Админ 2022-10-29 19:26:27

Цас их хэмжээгээр орсны улмаас Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн А0501 дугаартай замын зорчих хэсэг, даваануудад халтиргаа гулгаа үүсжээ.

Иймд жолоочид хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн алба анхааруулсан байна. Мөн онц шаардлагагүй бол тухайн чиглэлд зам, тээврийн хөдөлгөөнд оролцохгүй байхыг сэрэмжлүүлжээ.