ИТХ-ын төлөөлөгч, ажлын албаны ажилтнууд сургалтад хамрагдаж байна

Нийтэлсэн: Админ 2019-04-19 7:55:59

ИТХ-ын төлөөлөгч, ажлын албаны ажилтнууд сургалтад хамрагдаж байна

 

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлйин агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд бүх шатны ИТХ-ын төлөөлөгчдийг сургалтад хамруулсан.

 Бүрэн эрх нь хэрэгжиж эхэлсэн эхний жилд суурь сургалт зохион байгуулж, нийт төлөөлөгчдийн 91.1 хувийг нь хамруулжээ. Тус сургалтаар олгогдсон мэдлэгийг бататгах, төлөөлөгчдийн хяналт шинжилгээ, үнэлгээ, дүн шинжилгээ хийх чадварыг сайжруулах зорилгоор Удирдлагын академитай хамтран сэдэвчилсэн сургалтыг энэ онд зохион байгуулж байна. Говь-Алтай, Дорнод, Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон ажлын албаны ажилтнууд энэ сарын 17-19-нд дээрх сургалтад хамрагдаж байгаа юм.

  • Зочин

    2022-09-10 | 3:40:49 Хариулах

    bunadisisj nsjjsjsisjsmizjzjjzjzz zumzsert

  • Зочин

    2022-09-10 | 1:03:09 Хариулах

    bunadisisj nsjjsjsisjsmizjzjjzjzz zumzsert

  • -->