Нийслэлийн Прокурорын газрын даргыг томилжээ

Нийтэлсэн: Админ 2019-10-07 13:00:39

Нийслэлийн Прокурорын газрын даргаар Ш.Нямдоржийг томилжээ. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы тушаалаар дээрх томилгоог хийсэн байна. Ш.Нямдорж нь өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээн авчээ.

Нийслэлийн Прокурорын газарт Хяналтын прокуророор ажиллаж байсан түүнийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы эхнэрийн дүү гэж зарим хэвлэл мэдээлжээ.

Өмнө нь Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокуророор Д.Баярмагнай ажиллаж байсан ч өнгөрсөн дөрөвдүгээр сард чөлөөлсөн юм.