Төрийн банкны иж бүрэн явуулын банк хүй долоо худагт ажиллана

Нийтэлсэн: Админ 2019-07-09 10:11:00

Төрийн банк нь Монгол Улсын бүх хот сууринд байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан 2,8 сая харилцагчдадаа банк, санхүүгийн цогц үйлчилгээг хүргэy ажилладаг.

Энэ жилийн хувьд Төрийн банкны 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд 10 жилийн ойн хүрээнд харилцагчдынхаа цаг завыг хэмнэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байна.

Жишээлбэл, Иргэд нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр Төрийн банкны ПОС төхөөрөмжийг ашиглан төлбөрийн картаар үйлчилж байна. Мөн Автомашины татвар, торгуулиа Төрийн банкны Гялсбанк үйлчилгээгээр төлдөг болсон.

Түүнчлэн, Харилцагчдаас ирсэн санал хүсэлтийн дагуу Үндэсний баяр наадмын өдрүүдээр Төрийн банкны иж бүрэн явуулын банк Хүй долоо худагт ажиллаж дараах үйлчилгээг иргэд харилцагчдадаа үзүүлнэ.

  • Харилцагчдадаа бэлэн мөнгөний орлого зарлагын гүйлгээ;
  • Харилцах, хадгаламжийн данс нээх;
  • Кредит, дебит карт захиалга авах;
  • Цахим банкны үйлчилгээ болох Гялсбанк, Биллингийн үйлчилгээ холбох;
  • Бүх төрлийн даатгалын үйлчилгээнд бүртгэх;
  • Банкны бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоо зөвлөгөө, мэдээлэл өгөх;

Мөн Төрийн банкны Улаанбаатарын салбар нэгжүүд дараах хуваарийн дагуу ажиллана.

Монгол Улсын өнцөг булан бүрт суугаа нийт Монголчууддаа, Төрийн харилцагчдадаа  Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье.

ТӨРИЙН БАНК

Эрсдэлгүй ирээдүйн баталгаа