Хятадын технологийн компаниуд шилдэг төгсөгчдөд өндөр цалин амлалаа

Нийтэлсэн: Админ 2019-08-07 13:25:31

Хятадын томоохон технологийн компаниуд болох “Huawei”, “Alibaba”, “Tencent” 2020 онд шинээр төгсөгчдийг ажилд авах төлөвлөгөөгөө танилцууллаа.

Шеньженд төвтэй “Tencent” компани өнгөрсөн жил шинээр төгссөн 3,100 оюутныг ажилд авсан бол энэ жил техник, бүтээгдэхүүн, дизайн, зах зээл, үйл ажиллагаа гэсэн таван салбарт 3,000-5,000 шинэ төгсөгч ажилд авахаар төлөвлөж байна. Энэ дундаас технологийн салбарт хамгийн их ажилтныг /нийт ажлын байрны 65%/ шалгаруулж авах юм байна.

“Huawei” компанийн хувьд дотоодын болон Парис, Москва зэрэг гадаадын хотуудад ажиллах 87 ажлын байрыг шинээр төгсөгчдөд санал болгож, жилийн 2 сая хүртэлх юанийн цалин амлаж байна. “Huawei”-гийн удирдлагууд ур чадвартай, шилдэг ажиллах хүчнийг бүрдүүлэхээр чармайж ирсэн билээ. Өнгөрсөн жил гэхэд л Хятадын тэргүүлэх 23 их сургуулиас 4,600 коллежийн оюутан ажилд авсан байна.

Харин “Alibaba” компани энэ жил зургаан салбарт 52 ажлын байрыг шинээр төгсөгчдөд санал болгож байгаа ажээ. Энэ компаниудад орох хүмүүс ихэнхдээ төв удирдлагын газарт байрлаж ажиллах юм байна.

Эх сурвалж: Chinadaily

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх