Т.Аюурсайханыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон даргаар томиллоо

Нийтэлсэн: Админ 2019-05-23 12:21:00

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргыг чөлөөлөх, өөрчлөх асуудлыг хэлэлцлээ. Гишүүдийн олонхийн саналаар тус байнгын хороон дарга О.Содбилэгийг чөлөөлж, УИХ-ын Т.Аюурсайханыг томилох санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.

Чуулганы хуралдаан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслөөр үргэлжилж байна.

 

С.Сүх

 

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх