Аваргуудын лигийн плей оффт “Ливерпул” “Атлетико”-той, “Байерн” “Челситэй”-тэй өрсөлдөхөөр болов
Швейцарийн Ньон хотод УЕФА-гийн Аваргуудын лиг, Европын лигийн плей оффын тоглолтуудын сугалааны тохирол гарч, багууд ирэх хавар өрсөлдөх учраа нараа мэдэж авав. Аваргуудын лигийн плей оффын шөвгийн 16-д Европын шилдэг таван АШТ-ий багууд л шалгарч үлдсэн билээ. Английн Английн Премьер лиг, Испанийн Ла лигийн тус бүр дөрөв, Германы Бундеслиг, Италийн Сери А-гийн тус бүр гурав, Францын Лиг 1-ийн хоёр баг “дэлдэн” цомын төлөө үргэлжлүүлэн өрсөлдөж байна. Эхний тоглолтууд хоёрдугаар сарын 18,19,25,26, хариу тоглолтууд гуравдугаар сарын 10,11,17,18-нд тус тус болно. Аваргуудын лигийн финал тавдугаар сарын 30-нд Туркийн Истанбул хотод болох ажээ. Сугалааны тохирлыг дор толилуулья:
“Борусси” (Дортмунд, Герман) – “Пари Сен-Жермен” (Франц)
“Реал” (Испани) – “Манчестер Сити” (Англи)
“Аталанта” (Итали) – “Валенси” (Испани)
“Атлетико” (Испани) – “Ливерпул” (Англи)
“Челси” (Англи) – “Байерн” (Герман)
“Тоттенхэм Хотспур” (Англи) – “РБ Лейпциг” (Герман)
“Наполи” (Итали) – “Барселон” (Испани)
“Лион” (Франц) – “Ювентус” (Итали)