Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх 95000 ширхэг сэрэмжлүүлэг байршууллаа

Нийтэлсэн: Админ 2019-10-28 11:45:58

Нийслэлийн Онцгой байдлын газраас “Дэлхийн зөн Монгол” ОУБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийн дэмжлэгтэйгээр  нийслэлийн хэмжэээни барилга, байгууламжуудын орц, гарц дээр урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, санамж бүхий стикер, наалтыг байршуулах ажлыг зохион байгууллаа.

Нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус, аж ахуй нэгж, боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээний байгууллагын болон нийтийн орон сууцны 37,783 барилгын 85009 орц байна.

Тиймээс дээрх барилгуудын орц, гарц дээр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, санамж бүхий 95000 ширхэг стикер наалтыг байршуулж, иргэдийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүллээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.