Баянхошуу, Ургах наран хороолын агаар бохирдолтой гарчээ

Нийтэлсэн: Админ 2019-10-18 11:05:10

Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хянах 15 харуул ажиллаж байгаа бөгөөд 15 минут тутамд 3-6 үзүүлэлтийг хэмжиж, Agaar.mn цахим хуудсаар тасралтгүй мэдээлж байгаа. 

Тэгвэл Agaar.mn цахим хуудсанд мэдээлснээр өнөөдөр 09.00 цагийн байдлаар нийслэлийн зургаан цэгт агаар бага зэргийн бохирдолтой гэж гарчээ. Харин Баянхошуу, Ургах наран орчимд агаар  бохирдолтой гарсан байна.

Түүнчлэн МҮОНРТ, Нэгдүгээр хороолол,Мишээл экспо, Бөхийн өргөө орчимд агаар хэвийн гарчээ.

Баянхошуу, Ургах наран хороолын агаар бохирдолтой гарчээ