Өнөөдөр болох үйл явдлын тойм

Нийтэлсэн: Админ 2019-10-14 8:33:40

09.00 цагт

  • Хөгжлийн бэрхшээлийн тэгш байдлыг хангах сургалт НҮБ-ын байрны 3 давхрын хурлын танхимд болно.

09.30 цагт

  • “Нийслэлийн орон сууцны корпораци” нь “Азийн хотуудын орон сууцны IV форум” Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно.
  • НҮБ-ын суурин зохицуулагчийн газрын дэмжлэгтэйгээр “Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо”-ноос зохион байгуулж буй “Тогтвортой хөгжлийг сурвалжлах нь” сэтгүүлчдийг чадавхжуулах сургалт НҮБ-ын Төв байранд болно.

10.00 цагт

  • Дэлхийн Стандартын өдөр бөгөөд энэ өдрийг тохиолдуулан "Дүрс бичлэгийн стандарт нь даяаршлын талбарыг бий болгоно" сэдэвт семинарыг МУИС-ийн 1-р байрны дугуй зааланд зохион байгуулна.

11.00 цагт

  • Монгол Улсын Нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 9 сарын статистик мэдээллийг танилцуулна. Засгийн газрын III байр, B1 давхрын танхимд болно.
  • Хан-Уул дүүргийн 2-р хороонд хэрэгжиж буй Нэхмэлийн шар байруудыг дахин төлөвлөлтөд хамруулж, шинээр орон сууцжуулах төслийн үйл ажиллагаа зогсоход хүрээд байна. Уг төсөл ийнхүү зогссоноор 250 айл өрх орон сууцандаа орж чадахааргүй нөхцөл үүсээд байна. Энэ талаар иргэдийн төлөөлөл болон хөрөнгө оруулагч, хэрэгжүүлэгч компани мэдээлэл хийнэ.

17.00 цагт

  • “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН)-ыг арван нэг дэх жилдээ 2019 оны 10-р сарын 14-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус наадмын зохион байгуулагчид, уран бүтээлчдийн хамтарсан хэвлэлийн бага хурал Тэнгис кино театрын VIP зааланд болно.