Завьт эргүүлийнхэн 86 иргэний амь насыг аварчээ

Нийтэлсэн: Админ 2019-09-25 10:04:19

НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран  “Завьт эргүүл” арга хэмжээг  2019 оны 06 дугаар  сарын 10-наас  09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгууллаа.

Нийслэлийн хэмжээнд иргэдийг гол, тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлэх болон авран хамгаалах зорилгоор нийт 2140 гаруй  алба хаагч, 760 гаруй автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэхдээ 86 иргэний амь насыг авран хамгаалжээ.

Мөн голын усанд  суусан 8 автомашиныг татан гаргаж, 23 иргэнийг зөөвөрлөн аюулгүй болгосон байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.