“iOS 13”-ыг өнөөдөр танилцуулна

Нийтэлсэн: Админ 2019-09-20 11:10:44

 “Apple” компани хэрэглэгчдээ олон сарын турш хүлээлгэсний эцэст “iOS” үйлдлийн системийнхээ шинэчлэлийг танилцуулахаар болжээ.

“Apple”-н үйлдлийн системийн хамгийн сүүлийн үеийн хувилбар болох “iOS 13”-ыг өнөөдрөөс эхлэн “iPhone 6S” болон үүний дараагийн үеийн загваруудад татах боломжтой.

Үйлдлийн системийн шинэчлэл хэд хэдэн өөрчлөлтийг агуулсан байна. Тэдгээрийг дурдвал:

  • Шөнийн горим. Энэхүү горим нь харахад илүү хялбар хийгээд цэнэгт хэмнэлттэй байх ажээ.
  • “Apple ID”-гаар бүртгүүлэх боломж. Гуравдагч хавсралтууд болон цахим хуудсуудад “Apple ID”-гаараа бүртгүүлэн нэвтрэх боломжтой болно.
  • Газрын зургуудын шинэчлэл. Хэрэв та “Apple Maps”-ыг хэрэглэдэг бол үүнд хэд хэдэн шинэчлэл хийгдэж байгаа бөгөөд тэдгээрээс дурдвал хотуудыг "3D" дүрслэлээр харах боломжтой болох ажээ.
  • Илүү боловсронгуй “Siri”. “Apple” компанийн есдүгээр сарын арга хэмжээний үеэр “Siri”-гийн талаар нэг их дурдаагүй боловч үүнд мөн цөөнгүй шинэчлэл хийжээ.
  • Тоглоомын “Apple Arcade” үйлчилгээ. “Apple” компани “iOS 13” дээр тоглоомын шинэ үйлчилгээгээ нэвтрүүлжээ. 100 гаруй тоглоом бүхий каталог 4.99 ам.долларын үнэтэй байх гэнэ.