САЙД Ц.ЦОГЗОЛМААГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ДЭМЖЛЭЭ

Нийтэлсэн: Админ 2018-12-11 7:52:37

САЙД Ц.ЦОГЗОЛМААГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ДЭМЖЛЭЭ



Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж дэмжлээ.


Энэ үеэр Ц.Мөнх-Оргил “Яагаад танай засгийн газрын УИХ, Засгийн газрын 15 гишүүн УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй байна вэ. Ямар эрх зүйн үндэслэл байгаа юм бэ. Хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хангах нь танай Засгийн газрын үүрэг биш юм уу? Гэхэд Г.Зандашатар сайд “Нэгдүгээрт УИХ-ын дэгийн тухай хуулиар зохицуулагдана. Хоёрдугаарт Эдийн засгийн байнгын хорооны хурал УИХ-ын гишүүдээс болж цалгардаад байх зүйл байхгүй. УИХ-ын 76 гишүүний 15 нь Засгийн газрын гишүүд байгаа. Холбогдох хуулиудын заалт гарсны дагуу УИХ ирцээ бүрдүүлж хууль дээдлэх зохион байгуулах ёстой” гэв.


 УИХ-ын гишүүн Билэгт “Я.Содбаатарыг чөлөөлнө гээд Ц.Цогзолмааг огцруулна гэдэг нь ямат учиртай юм бэ. Ялгааг нь хэлж өгөөч гэхэд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хуулийн зөвлөх Л.Өлзийсайхан “Ц.Цогзолмаа сайд нь Засгийн газрын тухай хуулийн 17.3 мөн хуулийн 24.4 дэх заалтыг тус тус үндэслэсэн. Засгийн газрын тухай хуулийн 17.3-т “Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ” 24.4 дэх заалтад “Засгийн газрын гишүүн шийдвэр мэдэгдэл гаргах аливаа хэрэгжилтэд байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодолгыг баримтлана” гэсэн заалт байгаа” хэмээн тайлбарлав.


Р.Хишигжаргал