Н.Алтаншагай: МАН-ын таван хүн нийслэл, дүүрэгт давхар дэвшинэ

Нийтэлсэн: Админ 2020-09-09 15:38:00

Орон нутгийн ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигчдээ бүртгүүллээ.


Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Н.Алтаншагай “МАН НИТХ-д нэр дэвшигчдийг тодруулахдаа хоёр шатны томоохон суурь судалгаа хийж үзсэн. Мөн МАН-ын дэргэдэх Залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн холбооноос нэр дэвшихээ илэрхийлсэн олон хүн байсан. Эдгээрийг үүрийн намын дарга нартайгаа хэлэлцээд хамтын шийдвэр гарсан.

НИТХ-д нэр дэвшиж байгаа 45 хүний 12 нь өмнө 2-3 гурван удаа сонгогдож байсан хүмүүс. Үлдсэн нь шинэ нэр дэвшигчид.

НИТХ-ийн сонгуульд нэр дэвшигчдээс дүүрэгт давхар нэр дэвшсэн 4-5 хүн байна. Эрх зүйч, эдийн засагч, инженер, улс төр судлаачдын төлөөллийг дэвшүүлсэн. Үүн дотор 3-4 доктор, 20 гаруй магистр зэрэгтэй боловсон хүчнүүд багтсан” гэлээ.

Б.Саран

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх