Өнөөдөр: Газраа орон сууцаар солих хөтөлбөрт хамрагдсан иргэдэд түлхүүр гардуулна

Нийтэлсэн: Админ 2020-03-03 10:08:57

10.00 цагт МСНЭ-ийн байранд Засгийн газраас санаачлан боловсруулж буй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг танилцуулах уулзалт болно.

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар өөрийн байрандаа мэдээлнэ.

11.00 цагт НЗДТГ-т Нийслэлийн орон сууцны корпорациас газраа орон сууцаар солих хөтөлбөрт хамрагдсан иргэдэд түлхүүр гардуулна. Утас: 88104671

14.00 цагт Хуульч Х.Тэмүүжин Монгол Улсын Ерөнхий прокурорт албан бичиг хүргүүлнэ.