“Гар утас дээрх нян нийтийн бие засах газрын тосгуурын нянгаас 18 дахин их”

Нийтэлсэн: Админ 2020-02-03 14:53:07
 

 

Шинэ төрлийн коронавирусын халдварын тархалтын талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас танилцууллаа.


Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү иргэдэд хандаж утаа ариутгах талаар зөвлөмж, мэдээллийг хүргэсэн юм. Тэрбээр “Гар утасны бохирдлыг тооцож үзэх хэрэгтэй. Гар утас бохирдсон байгаа нь нүдэн дээр харагддаг. Гар утас хэрэглэгчид өдөрт дунджаар 150 удаа гар утсандаа хүрдэгийг тогтоожээ. Гар утасны гадарга дээрх нянгийн хэмжээ нь нийтийн бие засах газрын тосгуурын нянгаас 18 дахин их байдаг гэж судалсазн байна. Хүн гараа угаадаг ч утасныхаа гадаргыг цэвэрлэдэггүйгээс гар дахин бохирддог.

ХӨСҮТ-өөс гар утсыг цэвэрлэхийн өмнө ба дараа нян хэр их байгааг харьцуулан үзсэн. Шинжилгээгээр гар утсыг ариутгаж цэвэрлэсний дараа маш бага нян ургасан. Ариутгаагүйд нь маш их өвчин үүсгэгч нянгууд илэрсэн. Тиймээс гараа угаахаас гадзна гар утсаа ариутгах нь зүйтэй. Тухайлбал, гар утасны халдваргүйжүүлэх багаж байдаг юм байна. Мөн 70 хувийн спиртийг устай хольж хэрэглэх боломжтой” гэлээ.

 

Б.Лхам