АМРАХАД ТААТАЙ АМРАЛТЫН ГАЗРУУД

Нийтэлсэн: Админ 2018-07-17 1:42:51

АМРАХАД ТААТАЙ АМРАЛТЫН ГАЗРУУД 



Нүүдэлчин ахуйтай, жилийн дөрвөн улиралтай манай орны хувьд зун цаг бол яах аргагүй бүх нийтийн аялал, амралт зугаалганы хамгийн тохиромжтой үе юм. Манай редакц Улаанбаатар хотын ойролцоох 24 амралтын газрыг танилцуулж байна.

 

Уу булан амралтын газар


Улаанбаатар хотоос зүүн тийш 52 километрт Туул голын эрэгт байгалийн үзэсгэлэн цогцолсон газарт байрладаг. Нэг ээлжиндээ 80 хүн хүлээн авах хүчин чадал бүхий зоогийн газар, орчин үeийн боловсон 00, тохилог шүршүүртэй. Дотоод, гадаадын жуулчдад мэргэжлийн чадварлаг тогооч хонины хорхог, боодог зэрэг хээрийн амтлаг хоолноос гадна захиалгын дагуу бүх төрлийн хоол зуушийг хийж үйлчилдэг.Мөн нэмэлтээр сагсны талбай, ширээний теннис, волейбол, хөл бөмбөг, олс таталт зэрэг спорт тэмцээн уралдаан галын наадам диско бүжиг зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой.

Холбогдох дугаар: 99045777, 99040787


Ayanchin Four Seasons Lodge амралтын газар


Уг амралт нь Улаанбаатар хотоос 50 километр зайтай бөгөөд Тэрэлжид байрлалтай. Орчин үеийн тохижилт бүхий гэр, байшин, зочид буудлын өрөөнүүдтэй. Мөн утасгүй интернет, 24/7 халуун хүйтэн устай бөгөөд ресторан барны иж бүрэн үйлчилгээг үзүүлдэг. Тус амралт нь хоёр гүний худаг, генераторын нөөцийн цахилгаан системтэй, мал амьтан орохоос сэргийлэн эргэн тойрон хашаагаар хүрээлсэн. Мөн явган аялал, морин аялал, загасчлал, гольф зэргийг санал болгодог. Нэг өдрийн төлбөр нь 250,000

Холбогдох дугаар: 99094539


Ойн жим амралтын газар


Ойн жим амралтын газар нь хотоос 16 км буюу Шадивлангийн эхний аман байрладаг. Уг амралт нь волейбол, сагсны талбай, ширээний теннис, караокетай.

Холбогдох дугаар: 91197858


Хайртхаан амралтын газар


“Хайртхаан” амралт нь Төв аймгийн Баянцогт сумын Хайртхаан уулын Бүүргэнтийн аманд байрладаг бөгөөд Улаанбаатар хотоос 45 километрийн зайтай юм.

Уг амралт нь  1977 онд худалдааны ажилчдын амралтаар байгуулагдсан бөгөөд тасралтгүй 40 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Тус амралт нь нэг ээлжиндээ 600 хүн хүлээн авах хүчин чадалтайн дээр хөлбөмбөг, сагс, гар бөмбөг зэрэг бүх төрлийн спортын талбайтай. Pub, Ази, Европын зоогийн газар, кароаке, бассейнтай юм. Нэг өдрийн төлбөр нь 45000

Холбоо барих дугаар: 99161020, 88001254, 86001254


Resort World Terelj Hotel амралтын газар


Resort World зочид буудал нь Улаанбаатар хотоос 62 километрийн зайтай бөгөөд байгалийн үзэсгэлэнт цогцолбор газар болох Горхи Tэрэлж үндэсний паркд үйл ажиллагаагаа явуулдгаараа онцлогтой. Уг амралтын газар нь дэлхийн жишигт нийцсэн стандартын дагуу үйлчилгээг үзүүлэх ба нэг удаагийн ээлжиндээ 250-300 амрагч хүлээн авах хүчин чадал бүхий жилийн 4 улиралд ажиллах амралтын тав тухтай тансаг өрөөнүүд, хаус болон байшин, гэрт байрлах гэсэн сонголтуудыг амрагчиддаа олгодог. Мөн гар бөмбөг, сагсны талбай, бассейнтай юм.

Холбогдох дугаар: 89116333, 70150088  


Наранбулаг амралтын газар


Наранбулаг амралт нь хотын төвөөс 49 километрт байгалийн үзэсгэлэнт газар хус, нарсан ойн захад байрладаг.Уг амралт нь нэг ээлжиндээ 250 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд энгийн, люкс зэрэглэлийн тохилог өрөөнүүдтэйн дээр люкс, эсгий, модон, гэрүүдтэй. Мөн ресторан, зоогийн газар, Иогийн заал, каракебиллиард, теннис, шатар, даам, сагс, волейболын талбайтай.

Холбогдох дугаар: 99090090


Шинэ Монгол амралтын газар


Шинэ Монгол амралтын газар нь Улаанбаатар хотоос 10 километрийн зайтай бөгөөд Гачууртад голтой ойр байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг. Тус амралт нь 150 хүн хүлээн авах хүчин чадалтай.

Холбогдох дугаар: 99190613, 99114145,97091111

 

Оршил ресорт амралтын газар


Уг амралтын газар нь хотын төвөөс 30 километрт буюу Хүүш хайрханы бэлд ойн төгөл, горхи, уул гээд байгалийн үзэсгэлэнт хэв шинж цогцолсон, амарч тухлахад хамгийн тухлаг, нам гүм таатай орчинд байрладаг. Нэг ээлжиндээ 60 хүртэлх хүнавах хүчин чадалтай бөгөөд халуун, хүйтэн устай зочид буудлын өрөөнүүд болон шалны халаалттай модон байшин, гэр амралтаас сонголтоо хийж амрах боломжтой. Мөн ресторан,сагс болон волейболын талбай, ширээний теннис, хүүхдийн тоглоомын талбай, явган болон морин аялал зэрэг үйлчлүүлэгчийнхээ амралтыг таатай болгох бүхий л үйлчилгээг цогцлоосон гэдгээрээ давуу талтай.

Холбогдох дугаар: 86073266, 88113266, 86063266

 

River Beach Resort амралтын газар


Уг амралт нь хотын төвөөс 10 километрт Их тэнгэрийн амаас Sky Resort явах замд байрладаг. Люкс болон хагас люкс зочид буудал,тохилог тухтай гэр байшинтай. 

Холбогдох дугаар: .98185550

 

Бага Баян - Энхийн төлөө цогцолбор амралтын газар


Хотын төвөөс 30 километрт байрладаг. Уг амралт нь Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны харьяа Энхийн төлөө цогцолбор төв юм. Олон улсын цэргийн болон энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн албан хаагчдын хувьд тухайн улсын газар нутаг, цаг уурын нөхцөл, ажиллагааны эрсдэлтэй байдал зэрэг нь эрүүл мэнд, сэтгэл зүйд нь сөрөг нөлөө үзүүлдэг учир ийм төв байгуулах болсон байна. Энхийн төлөө цогцолбор төв нь барилга архитектурын өвөрмөц шийдэлтэй, бие даасан инженерийн дэд бүтэцтэй, барилгын норм, стандартын шаардлагыг хангасан, байгаль орчинд халгүй, эко технологийн халаалтын зуух, цэвэрлэх байгууламжтай юм байна. Тус цогцолбор нь 51 өрөөтэй, хурлын танхим, зоогийн газар, бильяардын өрөө, саун болон чийрэгжүүлэлтийн өрөө, бассейн зэрэгтэй амралт сувиллын цогц үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрэн хангасан байна.

Холбогдох дугаар: 88083145, 99643608

 

Хаан жимс амралтын газар


“Хаан жимс” жуулчны бааз нь Улаанбаатар хотоос зүүн зүгт 55 километрт Чингис хааны хөшөөт цогцолбороос хойш 4 километр зайд Туул голын хөвөөнд байрладаг. 200 хүн хүлээн авах хүчин чадалтай. Мөн гар бөмбөг, сагсны талбайтайн дээр нэмэлтээр хувцас угаалга, хаатаалт, граж, VIP өрөө, хурлын танхим зэрэг үйлчилгээ авах боломжтой.

Холбогдох дугаар: 11353700, 94173332

 

Өртөө толгой амралтын газар


Уг амралт нь хотын төвөөс 59 километр Чингис хааны хөшөөт цогцолбороос 5 километрын зайд байрладаг. Нэг удаадаа 80 хүн хүлээн авах багтаамжтай. Мөн сагсны талбай, ширээний теннис, караоке, бассейн,саунтай.

Холбогдох дугаар: 99101220, 99903734

 

Баян буурал амралтын газар


Баян буурал амралтын газар нь хотын төвөөс 90 километрт байрладаг. Нэг удаадаа 300 хүн хүлээн авах хүчин чадалтай. Гар бөмбөг, сагсны талбай, теннис, кароаке, оройн бүжиг, бар, билльярдтай. Мөн уг газар нь воганы нэг талын зардлыг төлдөг.

Холбогдох дугаар: 95991959, 80091959

 

Мандал амралтын газар


Уг амралт нь Улаанбаатар хотоос 58 километр зайд байрладаг. Нэг удаадаа 150 гаруй амрагч хүлээн авах хүчин чадалтай.Уг амралт нь анх 2007 онд байгуулагдсан. Монголын уламжлалт болон орчин үеийн соёлтой танилцах, байгалийн сайхныг мэдрэн тав тухтай амрах, чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэхнөхцөл, боломжийг бүрдүүлсэн. Нарлаг Хотхон, Модерн Гэр Хотхон, Ногоон Хотхон гэсэн өөр өөр тус тусын онцлогтой байруудад зочдоо хүлээн авдаг.

Холбогдох дугаар: 99901914, 99901804, 99901814, 99901904

 

Цагаан өргөө амралтын газар


Уг амралтын газар нь хотын төвөөс 24 километр зайд байрладаг. Тус амралт нь нийт 18 өрөө, 40 ортой нэг удаадаа 40 хүн хүлээн авах хүчин чадалтай. Анх 2015 онд ашиглалтад орсон. Мөн гар бөмбөг, сагсны талбай, ширээний теннис, караоке, саунтай.

Холбогдох дугаар:  99112171

 

Янгирт амралтын газар


Янгирт амралтын газар нь хотын төвөөс 57 километрт Тэрэлжийнмэлхийн хаднаас Аръяабалын сүм явах зам 1.5 км зайд байрладаг.

Холбоо барих дугаар: 88559898, 86559898

 

Monde tour амралтын газар


Уг амралт нь Улаанбаатар хотоос 58 километрт  Монде тоур амралтын газарт байрладаг. Нэг удаадаа 120 хүн хүлээн авах хүчин чадалтай. Гар бөмбөг, сагс, теннисний талбайтай.

Холбогдох дугаар: 91091665, 99036850

 

Улаанбаатар 2 амралтын газар


Уг амралт нь Улаанбаатар хотоос 60 километрт Тэрэлж зочид буудлын хажууд байрладаг. Нэг удаадаа 100 хүн хүлээн авах боломжтой юм.

Холбоо барих дугаар: 99098725, 99098723

 

Гурван мод амралтын газар


Хотын төвөөс 15 километрийн зайд байрладаг. Нэг ээлжинд өдрөөр 60-100 хүн, хоногоор 50-60 хүн хүлээн авах хүчин чадалтай. Гурван модны рашаан нь 5 цул эрхтэнд нэн сайн. Амрагч та бүхний чөлөөт цагт зориулж сагс, волейболын талбай болон нийтийн караоке ажиллах бөгөөд эрүүл хүнс, амт чанартай хоол, хорхогоор үйлчилдэг.

Холбоо барих дугаар: 96656928

 

Төгөл амралтын газар


"Төгөл" амралтын газар нь Толгойтын зүүн салаа Богинын аманд ой мод цэцэг ногоо жигдэрсэн нарлаг сайхан энгэр төгөл модны цэвэр агаарт байрладаг. Нэг удаадаа 150 хүн хүлээн авах хүчин чадалтай. Сагсны талбай, ширээний теннис, спорт заалтай.

Холбоо барих дугаар: 99265749

 

Санзай амралтын газар


Санзай амралтын газар нь Улаанбаатар хотоос 30 ктлометр зайд байрладаг. Нэг удаадаа 60 хүн хүлээн авах хүчин чадалтай.

Холбоо барих дугаар: 89944866, 86080815, 88080815

 

Налгар амралтын газар


Уг амралт нь баруун аймгууд руу явдаг зам дагуу Хүй 7-н худагийн Цагаан хөтөлийн урд аманд байдаг бөгөөд хотын төвөөс 45 километрт байрладаг. Тус амралт дотроо 00, шүршүүртэй орчин үеийн тохилог гэрүүд болон мэргэжлийн тогоочийн бэлтгэсэн үндэсний болон ази европ амтат хоол, тохилог ресторан болон караоке, биллиард, теннис, сагсан бөмбөг,бүжгийн талбайтай. Мөн ахмад настнууд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой юм.

Холбоо барих дугаар: 328001, 88005145, 89998021, 99679937

 

Хотула амралтын газар


Уг амралт нь хотын төвөөс 60 километрт байрладаг. Тус амралтын газар нь орчин үеийн хэв маягийг шингээсэн европ стандартыг хангасан тохилог 6 өрөөтэй. Монгол үндэстний 15-20 гэр буудал, зуны 6 байшин, өндөр зэрэглэлийн үйлчилгээтэй тохилог ресторантай.

Холбоо барих дугаар: 99118235, 95933693, 99172739

 

Тэлмэн амралтын газар


Уг амралтын газар нь хотын төвөөс 60 километр зайд байрладаг. Нэг удаадаа 100 хүн хүлээн авах хүчин чадалтай. Гар бөмбөг, сагс, теннисний талбайтай.

Холбоо барих дугаар: 99185007, 88038688

 

Р.Хишигжаргал