С.Зориггүй 21 жил
Ардчиллын алтан хараацайнуудын нэг, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсан бусдын гарт амиа алдсанаас хойш 21 жил өнгөрчээ.
Энэ өдөр Монголын ард түмэн, төр засгийн удирдлага, ардчиллын зүтгэлтнүүд түүнийг хүндэтгэн дурссаар 21 намрыг угтаж байна.
"Би монгол хүний саруул ухаанд итгэдэг" гэж хэлсэн С.Зориг агсны үг өнөөдөр ч Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсоор.
Монголын ард түмэн түүнийг хүндэтгэн дурсаж, хүрэл хөшөө босгосон билээ. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн үйл хэрэг, гэгээн дүр төрхийг үүрд хүндэтгэн дурсаж, 1999 онд уран барималч, зураач Б.Дэнзэнгийн эх загвараар хүрэл, бетоноор цутгасан хөшөөг Төв шуудангийн замын эсрэг талд байршуулсан юм. Өнөөдөр түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө.