ЭМЯ-ны ТНБДарга Б.Бямбадоржийг ажлаас нь чөлөөллөө

Нийтэлсэн: Админ 2019-10-02 10:48:40

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж  гадагшаа явж суралцах болсон тул  түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг өнөөдөр /2019.10.02/ Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.

Б.Бямбадорж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар энэ оны нэгдүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл ажилласан юм. Тэрбээр тус салбарт  олон жил ажилласан, хүний их эмч мэргэжилтэй, Анагаах ухааны доктор, Удирдахуйн ухааны магистр  зэрэгтэй эрүүл мэндийн салбарын мэргэжлийн хүн юм.

Мөн Засгийн газрын хуралдаанаар Эрчим хүчний яамны ТНБД-аар ажиллаж байсан З.Мэндсайханыг  Төрийн өмч, бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр шилжүүлэн томилжээ.  З.Мэндсайхан нь 2016 оноос Эрчим хүчний яамны ТНБД-аар ажилласан.