Монгол Улсын 2020 оны төсвийг хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.09.25/08.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд эхэлсэн. Хуралдаанаар зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах, Ерөнхийлөгчийн айлчлалын дүн, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
| № |
Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
| 1 | Хуулийн төсөл эгүүлэн татах тухай | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
| 2 | Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай* | Н.ЦЭРЭНБАТ |
| 3 | МУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай (АНУ) | Д.ЦОГТБААТАР |
| 4 | Монгол Улс, Парагвай Улс хоорондын хэлэлцээрийн төсөл | Д.ЦОГТБААТАР |
| 5 | Монгол Улсын 2020 оны төсвийн тухай* | Ч.ХҮРЭЛБААТАР |
| 6 | Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл | Ц.НЯМДОРЖ |
| 7 | Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай /Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт батлах тухай ЗГ-ын 1995 оны 241 дүгээр тогтоол/ | Ё.БААТАРБИЛЭГ |
| 8 | Тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай | Д.СУМЪЯАБАЗАР |
| 9 | Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III батлах тухай | Ч.УЛААН |
| 10 | Бусад асуудал* | У.ХҮРЭЛСҮХ |




