Испанийн шигшээ баг Дэлхийн аварга боллоо

Нийтэлсэн: Админ 2019-09-16 11:16:19
 

 

18 дахь удаагийн сагсан бөмбөгийн ДАШТ амжилттай явагдаж өндөрлөлөө. Нийт 32 улсын шигшээ баг тамирчид өрсөлдсөн тэмцээнд Испани улсын баг түрүүлж алтан цомын эзэд боллоо. Дэд аваргаар Аргентин улсын шигшээ баг шалгарсан бол хүрэл медалийг Францын шигшээ хүртлээ.

Испанийн шигшээ багийн хувьд түүхэндээ ДАШТ-нээс хоёр дахь медалиа хүртэж байгаа бөгөөд 2006 оны ДАШТ-д түрүүлж байсан билээ. ДАШТ-ний үнэ цэнэтэй тоглогчоор Испанийн шигшээ багийн холбон тоглогч Рики Рубио шалгарсан бөгөөд тус шагналыг Коби Брайант гардуулсан юм.