Н.Анударь чөлөөт бөхийн Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
Эстонийн Таллин хотод чөлөөт бөхийн Залуучуудын ДАШТ болж байна. Энэ тэмцээнээс Монгол охин медалийн тавцанд гарлаа гэсэн сайхан мэдээ ирлээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд "Хилчин" спорт хорооны тамирчин Н.Анударь мөнгөн медаль хүртэж, төрийн далбаагаа Таллинд мандууллаа.
Н.Анударь мөнгөн медальд хүрэх замдаа эхний даваанд гоц мөргөж, дараа нь Казахстан, БНХАУ-ын бөхийг ялсан бөгөөд алтан медалийн төлөөх барилдаанд Японы бөх, дэлхийн аварга Харүна Окүнанд 7:2-оор дийлдсэнээр мөнгөн медаль хүртжээ. Энэ нь Монголын чөлөөт бөхийн тамирчдын Залуучуудын ДАШТ-ий 11 дэх медаль болж байна.
Б.Жаргал