Баримтат киноны дүрсийг зөвшөөрөлгүй ашигласан үйлдэлд шийтгэл оногдууллаа
“М” ХХК-ийн 2001 онд бүтээсэн “ХЦ” баримтат киноны дүрсийг “МХ” ХХК-ийн “...” телевиз ашиглан “ӨСТ” гэдэг баримтат кино бэлтгэн олон нийтэд түгээж бидний оюуны өмчийн эрхийг зөрчиж байна” гэх гомдлыг “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан.
Оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн зөрчлийн хэрэг нээж, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “МХ” ХХК-ийг холбогдуулан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Шалгалтаар “МХ” ХХК нь “М” ХХК -ийн бүтээлийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглан цахим орчинд байршуулсан нь тогтоогдсон тул “МХ” ХХК-ийг 5 000 000 (таван сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.