Барааны тэмдгийг дуурайлган үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан үйлдэлд шийтгэл оногдууллаа
“GP Batteries брэндийн барааны тэмдгийг дуурайлган үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулж буй этгээдэд хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх гомдлыг “GP…” корпорацийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргажээ.
Оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн зөрчлийн хэрэг нээж, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “ГС” ХХК, иргэн “Э” нарыг холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Шалгалтаар “ГС” ХХК, иргэн “Э” нар нь “GP…” корпорацийн барааны тэмдгийг дуурайлган үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан болох нь тогтоогдсон тул зөрчилтэй бараа буюу нийт 538 ширхэг зайг хурааж, хуулийн этгээдийг 3 000 000 (гурван сая), иргэнийг 300 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулав.