“...АТҮТ-ийн дарга гэж үл бүтэх хулгайч С зөвшөөрлийг авлигын схем болгосон”
С зөвшөөрлийн талаар олон зүйл ярих шаардлагагүй биз ээ. Нүүрсний хулгайн бас нэг “салбар” болох нь аль ч талаасаа тов тодорхой юм. Энэ хэрэгт голдуу АТҮТ-ийн газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд буруутдаг.
Шүүхээр нэлээд олон хүн шийтгүүлсэн. С зөвшөөрлийг цэгцлэх гэж Зам тээврийн сайд болгон үздэг. Чаддаггүй. Хууль хяналтын байгууллагынхан ч оролддог. Бардаггүй. Энэ талаар өнгөрсөн жил арванхоёрдугаар сарын 15-ны чуулган дээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “...Хамгийн үл бүтэх нэг хулгайч байгаа.
Тэр бол АТҮТ-ийн дарга. 2016 онд С зөвшөөрлийг хилээр гардаг машин болгон зүв зүгээр авдаг, зүгээр цагаан цаас байсан юм. Үүнийг авлигын схем болгож, улиралд жолооч болгон хоёр сая төгрөгийн авлигал төлдөг болгосон. Энэ схемийг бий болгосон АТҮТ-ийн даргадаа яагаад хариуцлага тооцож шоронд хийхгүй байгаа юм бэ. Өөрсдийнхөө гар хөлд бүгдэд нь хариуцлага тооцохгүй байж олон нийтийн хяналтад байдаг орон нутгийн өмч дээр БНМАУ-ын хуулиар БЭТ томилоод явж байна. Үүнийхээ оронд өөрсдийнхөө гар хөлд хариуцлага тооц гэж МАН-ын эрх баригчдаас, Засгийн газраас, энэ парламентаас шаардаж байна” гэж байсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДАМДИН-ОЧИР