Л.Оюун-Эрдэнэ: Сонгууль дөхөхөөр өөрсдөдөө зориулан дүрэм зохиодог алдаа энд хүрээд цэглэгдлээ
Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталсантай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрээр “Энэхүү хуулийг санаачлагчийн хувьд Засгийн газраа төлөөлөн УИХ-д талархал илэрхийлье. Үндсэн хуулийн өөрчлөлт ганцхан өгүүлбэр боловч сонгуулийн тогтолцооны суурь өөрчлөлт хийгдлээ. Энэ бол дараагийн 30 жилийг цоо шинээр эхлүүлэх шинэ тоглоомын дүрэм. Эрх баригчид сонгууль дөхөхөөр өөрсдөдөө зориулсан тоглоомын дүрэм зохиодог алдаа энд хүрээд цэглэгдлээ.
Нэг гишүүнд ногдсон эрх мэдлийн төвлөрөл өнөөдрийн санал хураалтаар арилж байна. Нэг гишүүн 2-3 Байнгын хороонд давхар ордог, хууль хяналтгүй батлагддаг алдаа түүх болон үлдэж байна. УИХ-ын гишүүн өөртөө давуу байдал олгодог асуудал байхгүй болж байна гэж ойлгох хэрэгтэй” гэлээ.