Н.Удаанжаргал Аргентинаас Тайланд руу зугтжээ
Н.Удаанжаргалыг Аргентинд байгааг хоёр долоо хоногийн өмнө тогтоосон. Гэвч тэрбээр "Шувуу" ажиллагааны багийнхныг Аргентины талтай яриа хэлэлцээр хийж байх үед дахин зугтжээ. Тодруулбал, тус улсын хилээр гараад явчихсан байна. Тэгвэл "Шувуу" ажиллагааныхан Н.Удаанжаргалын хаана байгааг олж тогтоожээ. Тэрбээр Тайланд улсад очжээ. Ер нь бол тэрбээр хаана яваагаа хамгийн их мэдэгдэж явдаг "шувуу" юм. Хамгийн сүүлд "...Нүүрсний нээлттэй сонсголд цахимаар оролцъё" гэдэг саналаа Нүүрсний түр хорооны дарга Г.Ганболдод тавьжээ. Г.Ганболд тэгж ярьсан.
Түүнчлэн гадаад руу зугтсан хүмүүсийн пасспортыг хүчингүй болгож, данснуудыг "царцаах" арга хэмжээг "Шувуу" ажиллагааны хүрээнд авсан. Энэ нь нэлээд үр дүнтэй байх шиг байна. Т.Бадамжунай Филиппинд АТМ дээр очоод илчлэгдсэн гэдэг. Тэгвэл Н.Удаанжаргал ч бас мөнгө, санхүүгийн асуудлаас болоод илчлэгджээ. Тэрбээр хамт яваа найзынхаа ээжийн нэр дээрх банкны картыг ашиглаж байжээ. Өөрөөр хэлбэл, найзынх нь ээжийн данс руу нэр бүхий хүмүүс мөнгө шилжүүлдэг. Мань эр картыг нь ашигладаг байсан аж. Одоо "Шувуу" ажиллагааныхан Н.Удаанжаргалыг шилжүүлэн авахаар Тайландын Засгийн газар, хууль хяналтын байгууллагынхантай "ярилцаж" байгаа юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДАМДИН-ОЧИР