“Хөх сувд” мөсний баяр эхэлнэ
08.30-12.30 цагт: "Улаанбаатар" зочид буудалд: "Шүүх эрх мэдлийн байгууллагуудын цахим шилжилт" хэлэлцүүлэг болно.
09.00 цагт: “Улаанбаатар” чуулгын байранд: Хөгжлийн банктай холбоотой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаантай.
09.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд: НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP)-ын “Цэвэр агаар” Дээд түвшний чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэлнэ. Хоёр өдөр хуралдах олон улсын уг чуулга уулзалтад дэлхийн 53 орны 200 гаруй төлөөлөл оролцож байна.
11.00 цагт: АН-ын ээлжит "4/11 хэвлэлийн бага хурал"-аар С.Эрдэнэ болон тус намын бусад удирдлагууд Улсын Дээд шүүхийг бүрэн бүрэлдэхүүнээр нь татан буулгах үндэслэл, шаардлагыг танилцуулна. Мөн Захиргааны хэргийн шүүх, АТГ-т гаргасан өргөдөл, гомдлын мөрөөр авч байгаа арга хэмжээний талаар танилцуулна. Утас: 9100-0017.
Хөвсгөл аймагт "Хөх сувд" мөсний баяр эхэлнэ.