Б.Жавхлан: Энэ жил гадаад өрөөс хамааралтай ямар ч дефолт байхгүй

Нийтэлсэн: Админ 2023-01-16 16:30:24

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. 


Тэрбээр "Гадаад өрийн менежмент хийх УИХ-аас өгсөн үүргийн дагуу зохицуулалтыг амжилттай хийсэн талаарх мэдээллийг бүлгийн хуралд танилцуулсан. Гадаад өрийн дахин санхүүжилтийн талаар мөн танилцууллаа. 

Энэ жил гадаад өрөөс хамааралтай ямар ч дефолт бидэнд байхгүй. Мөн олон талт хөгжлийн байгууллагаас хүнд нөхцөлтэй зээл тусламж авч, үүгээр өрөө төлөх эрсдэл байхгүй боллоо. Энэ жилийн эдийн засгийн төсөөллийг илүү эерэг болгоход энэ удаагийн бондын арилжаа сайн нөлөө үзүүлнэ. 

Гадаад өрийн дарамт буурахын хэрээр манай улсын банкуудын валютын нөөц хомсдох эрсдэл буурна. Энэ хэмжээгээр гадаад валютын ханшинд ирж байгаа сөрөг дарамтууд буурах юм. Гадаад валютын ханшаар дамжиж ирдэг инфляцын 30-40 хувийн хамаарал мөн тэр хэмжээгээр буурах таатай нөхцөл бий болсон" гэсэн юм.