Нийслэлийн төсвийн төслийг хороодоор хэлэлцэж эхэллээ

Нийтэлсэн: Админ 2022-11-29 14:25:00

Нийслэлийн 2023 оны төсвийн төсөл болон түүнийг дагалдан орж ирсэн бусад асуудлыг НИТХ-ын холбогдох хороодоор хэлэлцэж эхэллээ. Өнөөдөр Хүний хөгжлийн хороо болон Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо-Эдийн засаг төсвийн хорооны хамтарсан өргөтгөсөн хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсвийн төсөл, Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний биелэлт, 2023 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн юм.