Хамтын гэрээ, хэлэлцээрийг бүртгэх, мэдээллийн санг бүрдүүлэх журам
Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж гарсан дүрэм, журмыг цувралаар хүргэж байна.
Хамтын гэрээ, хэлэлцээрийг бүртгэхдээ хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагаас уг гэрээ, хэлэлцээр нь хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянах бөгөөд хууль тогтоомжид зааснаас дордуулсан хамтын гэрээ, хэлэлцээрийг өөрчлөх тухай зөвлөмж өгөх, эсвэл хууль тогтоомжид нийцээгүй тохиолдолд бүртгэхээс татгалзана. Хамтын гэрээ, хэлэлцээрийг бүртгэхээс татгалзсан шалтгаан, үндэслэлээ хамтын гэрээ, хэлэлцээрийг бүртгүүлэх хүсэлт тавьсан талуудад хүргүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр аваарай
https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390196876581&showType=1