Ажлын хэсгийн хуралдаан боллоо
Дүүргийн ИТХ-ын даргын 2022 оны А/89 дүгээр захирамжаар ИТХ-ын төлөөлөгч, Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн бодлогын хорооны дарга Э.Билгүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан.
Тус ажлын хэсгийн хуралдаан 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагаа болон шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцсан тухай асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлтээ боловсруулан ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Ажлын хэсгийн гишүүдээр ИТХ-ын төлөөлөгч Э.Ариунтунгалаг, Л.Отгонцэцэг, С.Эрдэнэцэцэг, Х.Батжаргал, Д.Амаржаргал, Р.Чогжмаа нар ажилласан юм.