Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Э.Билгүүн хорооны засаг дарга И.Батсүрэн нар 2023 онд хийгдэх ажлын зураг, төсөвт саналаа өглөө
2022 оны тавдугаар сарын 02-ны өдрийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны хуралдаанаас дүүргийн 2023 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын зураг, төсвийн саналыг ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ, 1-20 дугаар хороодын Засаг дарга нар хамтран боловсруулж гаргахаар болсон.
Тус ажлын хүрээнд өнөөдөр дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Э.Билгүүн хорооны Засаг даргатай хамтран 2023 онд хороодод шаардлагатай хөрөнгө оруулалтын ажлын санал, бүтээн байгуулалт хийх боломжит байршлын холбогдох саналаа дүүргийн ЗДТГ-ын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтэст танилцуулж саналаа өглөө.